БИДНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

Эс Ай Си Эй Финанс ББСБ нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 04 дүгээр сарын 22-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос Банк Бус Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдынхаа бизнесийг дэмжих зорилгоор уян хатан зээлийн нөхцөлүүдийг санал болгосоор байна. SICA Finance ББСБ нь хувь хүн, бичил бизнес эрхлэгчдийн бизнестэй хамгийн ойр ажиллаж, тэдний найдвартай түнш байгууллага байж, санхүүгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлэн ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА: 

Санхүүгийн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч, салбартаа манлайлагч байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Харилцагчдаа хэрэгцээт санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хүргэж, тэдний итгэлийг хүлээсэн найдвартай түнш байгууллага байна.