Орлого нотлох материал бүрдүүлэх тухай

Иргэдэд зээл олгоход үндсэн 3  шалгуур байдаг. Үүнд:

  • Зээлийг эргүүлэн төлөх орлоготой байх
  • Муу зээлийн түүхгүй байх
  • Барьцаа хөрөнгөтэй байх зэрэг болно.

Иргэд орлого нотлох тал дээр ихэвчлэн яг юуг бүрдүүлэх, бүрдүүлсэн материал нь юунд хэрэг болдгийг мэддэггүй. Бүрдүүлэх материалын жагсаалт нь тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааран өөр өөр байдаг учир эхлээд зээл олгогч байгуулагынхаа зээлийн мэргэжилтэнтэй уулзах эсвэл утсаар ярьсан нь зүйтэй. Бүхий л зээл олгогч байгууллагууд зээл олгох үе шатыг хамгийн амар хялбар байлгах арга замыг байнга эрэлхийлж байдаг. Гэвч хэтэрхий сул болвол байгууллагын үйл ажиллагаа доголдох, нөгөө талаар харилцагчаа өр зээлийн дарамтанд оруулах эрсдэлтэй юм. Тиймээс байгууллага орлого дээр тулгаарлан зээл олгосноороо давхар харилцагчаа санхүүгийн эрсдлээс хамгаалж байдаг гэж ойлгож болно.

Зээл олгогч байгуулагууд ХУР систем нэвтрүүлснээр цалинжиж ажилладаг хүмүүсийн хувьд орлого нотлох үйл явцыг харьцангуй хөнгөлж өгсөн. ХУР систем нэвтрүүлээгүй байгууллагад ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрээ үзүүлээд орлогоо нотлох боломжтой юм. Гэвч бизнес эрхлэгч иргэн болон хуулийн этгээдийн орлогийг зайлшгүй материалаар нотлох шаарлагатай байдаг. (Хувиараа бизнес эрхэлдэг иргэн бол http://www.sicafinance.mn/?p=171 дарж уншина уу.)  Иргэдээс “Нийгмийн даатгал төлдөггүй бол зээл авч болох уу?” гэсэн асуулт маш их ирдэг. Зээл олгогч байгууллага нь юуны түрүүнд та нийгмийн даатгалаа төлж байна уу гэхээсээ урьтан таныг орлоготой байна уу гэдгийг хардаг. Цалин авдаг боловч НДШ төлдөггүй, эсвэл багаар төлдөг бол ХУР системээс тухайн иргэний бодит орлого гарч ирэхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд ажлын газрын тодорхойлолт болон цалин авдаг дансны хуулгаар бодит орлогоо үзүүлж болох юм. Байгууллага тус бүр өөр өөрийн гэсэн дотоод дүрэм журамтай, зээлийн бүтээгдэхүүний төрөл ч янз бүр байх учир бүрдүүлэх материалын жагсаалт бага зэрэг өөр байна. Гэхдээ хамгийн гол зорилго  нь таны олдог орлогыг ямар нэгэн байдлаар нотлоход чиглэж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.