Барьцаа хөрөнгийн үнэлгээ

Зээлийн барьцаа хөрөнгө нь ихэвчлэн хүмүүсийн амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө, унаж ашиглаж буй автомашин байдаг.  Нэгэнт эдгээр хөрөнгүүд хүний хэрэгцээнд ашиглагдаглаж байгаа учир элэгдэж, хуучирч үнэ цэнээ алдаж байдаг. Ялангуяа хөдлөх хөрөнгө болох автомашин нь үнэ цэнээ маш хурдан алддаг. Өнөөдөр 25 сая төгрөгөөр худалдан авч буй автомашин 1 жилийн дараа 25 сая төгрөгөөр зарагдахгүй нь тодорхой. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд хөдлөх хөрөнгийг бодвол зарим үед зах зээлийн үнэ өсдөг боловч эргээд унах үе ч байдаг. Ямарч нөхцөлд барьцаа хөрөнгө маань элэгдэж хуучирна, тэр хэрээр үнэ цэнээ алдаж байдаг.

Зарим иргэдэд хөрөнгийн үнэлгээ нь ойлгомжгүй санагддаг учир нь барьцаанд тавигдах хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн тухайн үеийн үнэлгээ зөрүүтэй гардагт байгаа юм. Банк санхүүгийн байгууллагууд төрөл бүрийн эрсдлүүдийг тооцож, жишиг үнэлгээг гарган дагаж мөрддөг ба тухайн жишиг үнэлгээ хөрөнгийн төрлөөс шалтгаалан сар, улирал, жилээр үнэлгээг өөрчилж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.