Амжилтын талаарх төөрөгдөл буюу Яагаад “НҮХ”-рүү өнгийж харах ёстой вэ?

Таны найз шинэ бизнес эхлүүлсэн гэж төсөөлье. Танд тэр бизнест хөрөнгө оруулах боломж байгаа бөгөөд та маш их боломжийг олж харж болох юм. Магадгүй дараагийн Гүүгл /GOOGLE/ ч юм билүү. Танд аз таархыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал ямар байх вэ? Хамгийн өндөр магадлалтай дүр зураг бол тэр компанийн үйл ажиллагаа эхлэх ч үгүй. Хоёр дахь өндөр магадлалтай зураглал бол тухайн компани гурван жилийн дотор дампуурна. Эхний гурван жилийг давсан компаниудын ихэнх нь арван ажилтантай компаниас дээш томордоггүй. Старт Ап компаниудын 90 хувь нь дампуурдаг гэсэн статистик тоо байдаг. Тиймээс хүч хөдөлмөрөө шавхан цуглуулсан хөрөнгөө эрсдэлд оруулж байгаа юм биш биз.
Алдартай зохиолч бүрийн ард хэзээч номоо борлуулж чадаагүй зуун зохиолч, тэдний ард номоо хэвлүүлэх хэвлэлийн компани олж чадаагүй зуун зохиолч. Тэдний цаана өөр зуун зохиолчийн гар бичмэл тоосонд дарагдан хэвтэж байдаг. Эдгээр зохиолч нэг бүрийн ард хэзээ нэгэн цагт ном бичнэ гэсэн мөрөөдөж явдаг зуун зохиолч байдаг. Та тэдний нэг болох магадлал өндөр бөгөөд уран зохиолын салбарт амжилт гаргана гэдэг ховор тохиолдол гэдгийг анзаардаггүй.

РОЛФ ДОБЭЛЛИ ”Цэгцтэй сэтгэх урлаг” номноос
Амжилт гаргасан хүмүүсийн талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, тэдний амжилтын нууцын талаар л бичдэг. Гэвч амжилт гаргаж чадаагүй хүмүүс өөрсдийн бүтэлгүйтлийн талаар ном бичиж лекц уншдаггүй учир та тэднийг олж харахгүй. Энэ нь дуучин, жүжигчин, зохиолч, хөгжимчин гээд бүх л салбарт хамааралтай.
Ингэж хүмүүс амжилт гаргах магадлалаа хэт өндөрөөр төсөөлж, амжилтын талаарх төөрөгдөлд гүн автсан байдаг. Үүнээс зайлсхийж бодит байдлыг олж харахын тулд “Нүх”-рүү шагайж тэдний түүхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь гунигт аялал байх хэдий ч таны сэтгэлгээг цэвэрлэж өгөх нь гарцаагүй. Нүхэн доторх үнэн түүхүүд таныг бууж өг гэсэн хэрэг биш, таныг илүү ухаалаг шаргуу ажиллахыг сануулж буй хэрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published.