Хараат бус аудиторын тайлан
Бид 2024 оны 12-р сарын 31-ээрх санхүүгийн байдлын тайлан, жилийн эцсээрх орлогын дэлгэрэнгүй тайлан,
өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон ач холбогдол өндөртэй нягтлан бодох бүртгэлийн
бодлогын хураангуйг багтаасан санхүүгийн тайлангийн тэмдэглэлээс бүрдсэн “Хангууд Финанс ББСБ” ХХК-ийн
санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэлээ.
Бидний үзэж байгаагаар эдгээр санхүүгийн тайлангууд нь бүхий л материаллаг асуудлаар “Хангууд Финанс ББСБ”
ХХК-ийн 2024 оны 12-р сарын 31-ээрх санхүүгийн байдал, тухайн жилийн санхүүгийн үр дүн ба мөнгөн гүйлгээ
нь бүх материаллаг зүйлсийн хувьд Сангийн яамнаас гаргасан заавар, журмын дагуу үнэн зөв толилуулж байна.
Дүгнэлтийн үндэслэл
Бид энэхүү аудитын ажлыг Аудитын Олон Улсын Стандарт ( АОУС )-ын дагуу хийж гүйцэтгэв. Уг стандартуудын
дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа энэ тайлангийнхаа Санхүүгийн Тайлангийн Аудитад хүлээх Аудиторын Үүрэг
Хариуцлага гэсэн хэсэгт харуулав. Бид Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Дүрэм-ийг санхүүгийн
тайлангийн аудиттай холбоотой зохих ёс зүйн шаардлагуудын дагуу Компаниас хараат бус байх ёс зүйн үүрэг
хариуцлагаа бүрэн биелүүлсэн болно. Олж авсан аудитын баримт нотолгоо нь бидний гаргасан дүгнэлтийн
үндэслэл болоход хангалттай, тохиромжтой гэж итгэж байна.
Leave a Reply